БСШУСЯ, ЗГХА-Соёл, урлагийн газраас XXI зууны хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хичээлийн дараах хөгжмийн боловсрол” сэдэвт сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд зохион байгуулах гэж байна. Тус сургалтад АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер уригдан ажиллах бөгөөд сургалт нь лекц, дадлага ажил, танилцах аялал гэсэн хөтөлбөртэй бөгөөд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Сургалтын талаарх мэдээллийг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа /утас 99054668, мэйл zsoyolmaa@gmail.com/ хаягаар авна уу.

Сургалтын талаарх нэмэлт мэдээлэл: XXI зуунд урлагийн боловсрол нь улс орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл бөгөөд нийгмийн харилцааг тогтворжуулан сайжруулах арга зам гэдгийг 2006 онд ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Дэлхийн Урлагийн Боловсролын Анхдугаар Чуулганаар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, орчин нөхцөлөө зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадавхийг эзэмшихэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр дундаа хөгжмийн боловсролыг олгож буй тогтолцоо, багшийн ур чадвар нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг байна.

Манай улсад ЕБС-ийн удирдлага, багш нарын мэдлэг, туршлагыг дээшлүүлэхэд төрөөс анхаарч, урлагийн төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт хамруулахаас гадна энэ чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа билээ. Бага, дунд боловсролын хөгжмийн багш, урлагийн боловсролын мэргэжилтнийг чадавхижуулах, олон улсын туршлагаас суралцах, хүүхэд өсвөр үеийнхэнд сонирхолтой хэлбэрээр шинэлэг арга зүйгээр сургалтын цогц хөтөлбөрийг явуулах чадамжуудыг эзэмшүүлэх дунд, урт хугацааны бодлого, зохицуулалт шаардлагатай байна.

Иймээс БСШУСЯ, ЗГХА-Соёл, урлагийн газар, Хөгжим, бүжгийн коллеж хамтран XXI зууны хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хичээлийн дараах хөгжмийн боловсрол” сэдэвт сургалт, семинарыг 2017 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөрийн зорилт:

· Хөгжмийн албан бус сургалтыг явуулах АНУ-ын туршлагаас суралцах
· Дуулах, хөгжимдөх зэрэг хүүхдийн хамтлаг цөөхүүлийг удирдах, заах арга зүйд суралцах
· Хичээлийн дараах албан бус боловсролоор хүүхдийн сурах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хүүхдэд багаар ажиллах дадлагыг эзэмшүүлэх талаар туршлага солилцох
· Багш бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хичээлийн дараах шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулах
· Хөгжмийн сургалтын цаашдын хөгжилд, соёл, урлаг, боловсролын салбар хоорондын уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх
Оролцогчид: Нийслэл, орон нутгийн ЕБС-ийн дуу, хөгжмийн багш, соёлын төвийн дуу, хөгжмийн багш зэрэг 50-70 багш байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

больё оо, тэнэг, мангар, болиоч ээ,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)