Улаанбаатар хот 2017 оны 6-р сарын 28-29 өдөр

Зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,                                           Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газар

Хэрэгжүүлэгч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

Хамтран ажиллах байгууллага: Соёлын төв өргөө, Хөгжим бүжгийн коллеж

ХИЧЭЭЛИЙН ДАРААХ ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ” СУРГАЛТ, СЕМИНАР I

Үндэслэл шаардлага:

XXI зуунд урлагийн боловсрол нь улс орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл бөгөөд нийгмийн харилцааг тогтворжуулан сайжруулах арга зам гэдгийг 2006 онд ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Дэлхийн Урлагийн Боловсролын Анхдугаар Чуулганаар хүлээн зөвшөөрсөн байдаг.

      Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, орчин нөхцөлөө зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадавхийг эзэмшихэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг  бөгөөд тэр дундаа хөгжмийн боловсролыг олгож буй тогтолцоо, багшийн ур чадвар нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг байна.  Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын 4.1.9-т “соёл, урлагийн албан ба албан бус боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх”, 4.2.1-т “монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг иргэн болгож төлөвшүүлэх үйл ажиллагааг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох” гэж тус тус заасан.

        Практик шаардлага: ЕБС-ийн удирдлага, багш нарын мэдлэг, туршлагыг дээшлүүлэхэд төрөөс анхаарч, урлагийн төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт хамруулахаас гадна энэ чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Бага, дунд боловсролын хөгжмийн багш, урлагийн боловсролын мэргэжилтнийг чадавхижуулах, олон улсын туршлагаас суралцах, хүүхэд өсвөр үеийнхэнд сонирхолтой хэлбэрээр шинэлэг арга зүйгээр сургалтын цогц хөтөлбөрийг явуулах чадамжуудыг эзэмшүүлэх дорвитой, дунд, урт хугацааны бодлого, зохицуулалт шаардлагатай байна.

Хөтөлбөрийн зорилго: XXI зууны хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт:

· Хөгжмийн албан бус сургалтыг явуулах АНУ-ын туршлагаас суралцах
· Дуулах, найрал дууны хүүхдийн цөөхүүлийг удирдах арга зүйд суралцах
· Хичээлийн дараах албан бус боловсрол ба Төгөлдөр хуур, цохивор, үлээвэр хөгжмийн хамлагт зориулсан сургалтыг явуулах, хүүхдэд багаар ажиллах  дадлагыг эзэмшүүлэх сургалтыг хөгжүүлэх
· Хөгжмийн сургалтын цаашдын хөгжилд, соёл, урлаг, боловсролын салбар хоорондын уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх
· Багш бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хичээлийн дараах шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулах.

Хамрах хүрээ: ЕБС, соёлын төв ордны хөгжмийн багш нар

ХӨТӨЛБӨР

ӨДӨР 1

Оролцогч

Нийт оролцогч: 50-70 Дадлага хичээлд оролцогч: 50 хүн

Хаана

Хөгжим бүжгийн коллежийн концертын танхим

Хугацаа

Агуулга

Хэлбэр

Удирдагч, чиглүүлэгч

08:40-09:00

Сургалтад оролцогчийн бүртгэл

09:00-09:10

Нээлт

-

БСШУСЯ болон ЗГХА-Соёл, урлагийн УУБХ-ийн хэлтсийн дарга

09:10-09:30

Хөгжмийн боловсролын өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага,

Мэдээлэл

С.Батболд /БМДИ-н арга зүйч/

09:30-09:40

Урлагийн салбарт хэрэгжүүлж буй хөгжмийн боловсролыг дэмжих төсөл, хөтөлбөрийн талаар

Мэдээлэл

ЗГХА-СУГ-ын мэргэжилтэн З.Соёлмаа

09:40-11:00

АНУ-ын Хөгжмийн боловсролын ололт, туршлага

Лекц

Жон Вайтнер

11:00-11:15

Завсарлага, цай

11:15 -13:00

Хөгжмийн хамтлагийг удирдан явуулах дадлага

/хөгжмийн зэмсэгтэй/

Дадлага

Жон Вайтнер,

туслах багшаар С.Батболд /БМДИ-н арга зүйч/ Б.Өлзийбуян /ХБК-ийн цохивор, үлээвэр хөгжмийн багш/

13:00 -14:00

Үдийн цай

14:00-15:20

Хөгжмийн хамтлагийг удирдан явуулах дадлага үргэлжлэл

Дадлага

Жон Вайтнер

15:20-15:30

Завсарлага

15:30-17:00

Дуулах, найрал дууны хүүхдийн цөөхүүлийг удирдах арга зүйд суралцах

Жон Вайтнер

17:00-17:30

Өдрийн дүгнэлт, гэрийн даалгавар

Жон Вайтнер

ӨДӨР 2

Оролцогч

80-90 хүн

Хаана

Хөгжим бүжгийн коллеж

Хугацаа

Агуулга

Хэлбэр

Удирдагч, чиглүүлэгч

09:00-10:00

Дадлага ажил, гэрийн даалгавар дээр гарсан бэрхшээл

Хэлэл цүүлэг, дадлага

10:00-13:00

Урлагийн байгууллагатай танилцах аялал

/Улсын филармони

Дуурь, бүжгийн эрдмийн театр

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлийн бэлтгэл сургуулилттай танилцах бөгөөд байгууллага тус бүрт 25-30 багш хуваагдана/

Танилцах аялал

З.Соёлмаа

Н.Болормаа

13:00-14:00

Цайны завсарлага

14:00-15:30

Дадлага /Хөгжим бүжгийн коллеж/

Жон Вайтнер,

Туслах багш Б.Өлзийбуян ХБК-ийн цохивор, үлээвэр хөгжмийн багш

15:30-15:40

Завсарлага

15:40-16:00

Хөтөлбөр боловсруулах арга зүйн

Зөвлөмж

Жон Вайтнер

16:00-17:00

Оролцогч сургалт, дадлагын хугацаанд мэдсэн зүйлээ өөрийн сургуульд хэрхэн ашиглах талаар өөрийн хөтөлбөрийн төсөөлөлийг боловсруулан танилцуулах танилцуулах /багт хуваагдан ажиллах/

Жон Вайтнер

З.Соёлмаа

17:00-18:00

Өдрийн дүгнэлт, Хаалтын ажиллагаа

/Зураг авалт/

ЗГХА-Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Н.Мөнхзул

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

больё оо, тэнэг, мангар, болиоч ээ,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)