Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхлэлээ. 
Шалгалтад бүртгүүлэх бол БМДИ-ийн вэб сайт руу орж бүртгүүлнэ үү. 
Мөн тестийн шалгалтад бэлтгэх зөвлөмж, шалгалтын хөтөлбөрийг эндээс үзнэ үү. 
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэх зөвлөмж
Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ.Үүнд:
  • Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч 
  • Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан 
  • Багшлах эрх нь цуцлагдсан иргэд
Шалгалтад бүртгүүлэх материал:
1. Багш мэргэжлийн бакалаврын  дипломын сканердсан файл 
жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.Мөн өмнөх мэргэжлийн бакалаврын дипломын мэдээллийг оруулна.

2. Шалгалтын хураамж 35000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл 

  • Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ. 
  • Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
  • Гүйлгээний утга: Овог, нэр, РД 
3. Чээж зураг файлаар

Анхаарах зүйлс 
  • Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
  • Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
  • Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
  • Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгаарай.

ЭХНИЙ НЭГ ЖИЛ АЖИЛЛАХ ЭРХИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Зорилго: Эхний нэг жил ажиллах эрхийн шалгалтын даалгавар боловсруулагчид болон шалгалтад бэлтгэгчдэд зориулан шалгалтын агуулгын чиглэлийг тодорхойлоход гол зорилго оршино.

Зориулалт:

· Эхний нэг жил ажиллах эрхийн шалгалтыг зохион байгуулагчид
· Эхний нэг жил ажиллах эрхийн шалгалтын даалгавар боловсруулагчид
·Эхний нэг жил ажиллах эрхийн шалгалт өгөхийг хүссэн шалгалтад бэлтгэгчдэд зориулав. Агуулгын чиглэл: Боловсролын онол, зарчим Суралцахуйн онол

НЭГ БОЛОВСРОЛ СУДЛАЛ

· Суралцахуйн бихеворист болон когнитив онол, конструктив хандлага зэрэг уламжлалт ба шинэ үзэл онолууд, o Л С Выготскийн суралцахуйн үйл ажиллагааны тухай онол o Ж Пиажегийн тэнцвэрийн онол o Б Блумын суралцахуйн зорилт, үнэлгээний таксономи o Суралцахуйн пирамид, суралцахуйд нөлөөлөх хүчин зүйлс (сурах сэдэл, суралцах орчин г м) Сургалтын зарчим

· Амьдрал практиктай холбоотой байх,
· Систем эрэмбэ дараалалтай байх,
· Шинжлэх ухааны үндэслэлтэй байх,
· Хүндэтгэл болон шаардлага хоѐрыг хослуулах, сурагчийн ололттой сайн тал дээр тулгуурлах зэрэг зарчим Боловсролын зорилго
· Боловсролын болон сургалтын зорилго, зорилт
· Боловсролын стандарт, стандартын төрөл, хэв шинж, манай орны боловсролын стандартын хөгжил, хэрэгжсэн стандартууд, тэдгээрийн онцлог суралцагчад төлөвшүүлэх цогц чадамж, цогц чадамжийн бүтэц, загвар
· Тогтвортой хөгжлийн боловсролын стратеги Боловсролын бодлого
· Боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого (ЕБС-ийг 11 ба 12 жилийн тогтолцоонд шилжүүлсэн нь, 1990-ээд оноос хойших сургалтын үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт) Сургалтын агуулга
· Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хөтөлбөрийн бүтэц, үүрэг, зориулалт
· Хүчин төгөлдөр мөрдөж байгаа бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, тэдгээрийн онцлог, сургалтын хөтөлбөрийн тухай ойлголт, онолууд, сургалтын хөтөлбөрийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулга
· Хөтөлбөр боловсруулах, сургалтын хөтөлбөрт үнэлгээ өгөх арга зүй
· Сургалтын зохион байгуулалт, сургалтын хэв шинжүүд
· Нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр, түүнийг төлөвлөх загварууд Сургалтын технологи
· Сургалтын технологийн хөгжлийн тойм, сургалтын технологийн тухай ойлголт, түүний агуулга, сургалтын технологийн бүтэц, сургалтын технологийн төрөл зүйл
· Багшлах арга, арга зүй, сургалтын арга, түүний ангилал
· Сургалтын зорилго, зорилт томьѐолох
· Сургалтын агуулгыг сонгох боловсруулах
· Суралцахуйд тохиолдох саад бэрхшээлүүдийг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга замууд
· Сургалтын орчин үеийн загвар
· Сурч танин мэдэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах аргууд, тавигдах шаардлага
· Асуудал шийдвэрлэх үйл явц, бүтээлч сэтгэхүй, түүнийг хөгжүүлэх, зохион бодохуй, түүний төрөл, онцлог, бүтээлч зохион бодохуйн аргууд
· Сургалтын аргыг оновчтой сонгож төлөвлөх, хэрэгжүүлэх
· Хичээл, хичээлийн соѐлын өөрчлөлт, хөгжил
· Сургалтад мэдээллийн технологийг ашиглах, цахим болон онлайн сургалт, (elearning, u-learning), хэрэглээний программ ашиглах арга, Хичээлд мэдээлэл, харилцааны технологийг ашиглах боломж, программууд Сургалтын орчны тухай
· Сургалтын орчны төрөл: (материаллаг, сэтгэлзүйн, үйлийн), сургалтын орчин бүрдүүлэх
· Сургалтын хэрэглэгдэхүүн (төрөл, ангилал) гүйцэтгэх үүрэг, сургалтын хэрэглэгдэхүүн сонгох, боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээх үйл
· Багшийн хөтлөх бичиг баримт (багшийн болон ангийн журнал гэх мэт) Сургалтын үнэлгээ
· Үнэлгээний ухагдахуун, ойлголт, таксономууд (Соло, Блумын)
· Үнэлгээний төрөл, үүрэг, зорилго, баримтлах зарчим
· Мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ тэдгээрийн онцлог
· Мэдлэг чадвар, төлөвшлийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг сонгон боловсруулах, хэрэглэх
· Сэдвийн болон улирлын үнэлгээ
· Үнэлгээний арга, хэрэглүүр
· Тоон болон чанарын үнэлгээ
· Үнэлгээ хийх арга зүй, оролцогч субъект
· Хичээлийн үнэлгээ /өөрийн, явцын, эцсийн үнэлгээ болон бүтээлийн сангаар үнэлэх гэх мэт)
· Стандарт ба стандарт бус, хөндлөнгийн үнэлгээ
· Үнэлгээний даалгавар, даалгаврын төрөл, тавил, даалгавар боловсруулах арга зүй Багшийн ёс зүй, ур чадвар, эв дүй
· Багш мэргэжлийн ѐс зүйн хэм хэмжээ
· Ёс зүйн зөрчил гарахаас сэргийлэх, авах арга хэмжээ
· багшийн харилцааны соѐл, оюуны өмчийн эрх зүй, үнэлгээ ба ѐс зүй
· Багшийн мэргэжлийн үйл ажиллагааны мөн чанар, онцлог
· Багшийн стандарт
· Багш мэргэжлийн ур чадвар, эв дүй, багшлах ажлаа төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх
· Суралцагчид болон бусад хүмүүстэй харилцах, хамтран ажиллах
· Багшлах ажилдаа бүтээлч, санаачилгатай хандах
· Багшид тавигдаж буй орчин үеийн шаардлагын үндсэн дээр бусдад нөлөөлөх
· Мэргэжлийн болон эрхзүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийн, мөрдөн ажиллах Багшийн хөгжил
· Бүтээлч багш нарын туршлага
· Багшийн өөрийн үнэлгээ
· Багш хөгжих арга замууд
· Багш судлаач-Шинжлэн судлах арга зүй, сургалтын үйл явцад дүн шинжилгээ хийх, илтгэл бичих, зөвлөмж боловсруулах
· Судалгааны ажил, үе шат, аргууд, судалгааны аргачлал боловсруулах
· Өөрийнхөө практик үйл ажиллагааг үнэлж, хөгжих хэрэгцээгээ тодорхойлох
· Өөрийн үйл ажиллагаандаа бүтээлч эргэцүүлэл хийх
· Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах
· Ном зохиол, хэвлэлийн материал, интернет, бусад эх сурвалж ашиглах
· Багшийн мэрэгжил дээшлүүлэх эрх зүйн орчин, мэрэгжил дээшлүүлэх хэлбэрүүд
· Багш ажлын байран дээрээр мэргэжлээ дээшлүүлэх боломж, арга замууд Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
· Сургууль дээр зохиогддог хичээлээс гадуурх ажлууд, тэдгээрийн онцлог
· Анги удирдсан багш, түүний үүрэг, хариуцлага, менежмент, багш, суралцагчийн хамтын үйл ажиллагаа
· Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө, эцэг эхтэй хамтран ажиллах Тусгай хэрэгцээт боловсрол
· Тусгай хэрэгцээт боловсролын зорилго
· Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний суралцах тусгай хэрэгцээг тодорхойлох, дэмжих, тэднийг сурах, хөгжихэд нь дэмжлэг үзүүлэх арга, хэлбэр онцлог Боловсролын түүх:
· Монгол улсын боловсролын түүх o 1921 оноос өмнөх үе o 1921-1960 он o 1960-1990 он o 1990 оноос хойш одоог хүртэл
· Монгол оронд хүн амыг бичиг үсэгт тайлах хөдөлгөөн өрнүүлсэн нь
· Монгол орон дахь сургуулийн үүсэл хөгжил /гэрийн, шашны, төрийн сургууль/
· Боловсролын тогтолцоо, бүтэц
· Багшлах боловсон хүчин бэлтгэж ирсэн түүхэн хөгжил
· Монголын боловсролын өнөөгийн төлөв байдал Боловсролын хууль, эрх зүй: Монгол улсын хуулиуд
· Үндсэн хууль
· Боловсролын тухай хууль
· Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
· Бага, дунд боловсролын тухай хууль Засгийн газрын тогтоол, шийдвэр
· Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр
· Боловсрол үндэсний хөтөлбөр /2010-2021/
· Эрдэм боловсролтой Монгол хүн хөтөлбөр
· Зөв монгол хүүхэд хөтөлбөр
· Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр
· Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох, хасахад баримтлах шалгуур үзүүлэлт Сайдын тушаал
· Багшийн хөгжил хөтөлбөр
· Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам
· Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр
· Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, ЕБС-ийн багш, сургалтын менежер, захирлын ажлын байрны тодорхойлолт
· ЕБС-ийн үлгэрчилсэн дүрэм
· Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл
· Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам
· ЕБС-ийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам Хамтарсан тушаал
· БСШУ, НХХ, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”

ХОЁР СЭТГЭЛ СУДЛАЛ Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал
· Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын үндсэн асуудал
· Танин мэдэхүйн онол, Процесс, сургалт хүмүүжлийн ажил дахь тэдгээрийн хэрэглээ
· Хүүхдийн сэтгэл зүй болон танин мэдэхүйн онцлог
· Судалгааны арга /хүүхдийн сэтгэцийн онцлог, сургуулийн өмнөх, бага, өсвөр ба ахлах насныхны сэтгэл зүйн онцлог, суралцагчдын, анги бүлгийн сэтгэл зүй болон хүүхэд, эцэг, эхийн харилцааг тодорхойлох аргууд гэх мэт/ Сэтгэл судлалын онол
· Сэтгэл судлалын үүсэл, хөгжил, түүх, үндсэн ойлголт /оюун ухаан, ой тогтоолт, анхаарал, хүртэхүй, сэтгэхүй гэх мэт/
· Бихевиоризмын онол: Э Торндайк, Дж Б Уотсоны зан үйлийн тухай шинжлэх ухаан ба түүнд тулгуурласан сургалтын зарчмууд, өнөө үед эдгээр зарчмуудаас татгалзах болсон шалтгаан
· Нийгмийн дасан сурахуйн онол: А Бандурагийн гадаад бэхлэлт ба өөрийн зохицуулалт, загварчлалаар дамжуулан дасан сурахуй, ажиглаж дасан сурахуйн үндсэн процессууд, өөрийн зохицуулалт ба өөрийн үр дүнт байдал
· Когнитив онол: когнитив процессуудын хялбар загварчлал, гештальт сэтгэл судлал ба ухаарлаар суралцахуй
· Ж Брунерийн нээлттэй сургалтын үзэл санаа: мэдлэгийг ангилан категоричлах ба зохион байгуулах, когнитив хөгжлийн зарчмууд, мэдлэгийн төлөөлөл ба илэрхийллийн загварууд
· Нээлттэй сургалтын талаарх бусад үзэл баримтлалууд
· Хүний мөн чанарын талаарх К Рожерсийн үзэл баримтлал “Би”-үзэл баримтлалын хөгжил, амьдралыг хөтлөгч сэдэл ба хүүхдийн хөгжил Оюун ухаан, түүний бүтэц,
· Х Гарднерийн “Оюун ухааны олон талт чадамжийн” тухай онол, оюун ухааны шалгуур, оюун ухааны хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийн тухай ерөнхий ойлголт
· Оюуны гоц авьяас ба хоцрогдлын тухай Сургалт ба оюун ухааны хөгжлийн хоорондын холбооны тухай Л С Выготскийн онол Хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог
· Хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог, эдгээр онцлогийг судлахад анхаарах зүйл
· Хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог, ялгааг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд зайлшгүй харгалзах нь
· Темперамент, түүний хэв шинжүүд, темпераментийн хэв шинж тус бүрийн онцлогийг хүүхэдтэй ажиллахдаа анхаарах нь Бие хүний экстраверт, интроверт хэв шинж, сургалт – хүмүүжлийн явцад тэдгээрийг тодорхойлох, харгалзан үзэх боломж
· Зан төлөв, түүний бүтэц: хувийн ба нийтлэг шинжүүд, бодит байдалд хандлагын тогтолцоог илэрхийлсэн эерэг болон сөрөг шинжүүд
· “Би” үзэл баримтлал, түүний бүтэц, “Би” үзэл баримтлал төлөвшихөд нөлөөлөх хүчин зүйлс
· Багшийн харилцаа ба сурагчийн айдас
· Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх, сэтгэцийн зарим өөрчлөлтийн үед илрэх шинжүүд Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн орчин
· Орчны нөлөө, гэр бүл, эцэг эхийн зан байдлын хэв маяг, анги бүлгийн сэтгэл зүй, бүлгийн хөгжлийн үе шат, харилцаа, түүний хэрэгсэл, талууд, арга техник, анги удирдсан багшийн арга хандлага
ГУРАВ: БАГШЛАХ АРГА ЗҮЙ (ДИДАКТИК)
Суралцахуйн болон суралцахуйн сэтгэл судлалын онолын хичээл дэх хэрэглээ
· Суралцахуй, багшлахуй Багшлах арга зүй буюу дидактик олон шинжлэх ухааны уулзварт хөгждөг шинжлэх ухаан болох нь
· Боловсрол судлалын онолыг зарчмыг сургалтад хэрэгжүүлэх Хичээл, хичээлийн төлөвлөлт
· Хичээлийн зорилго, зорилт сонгох томьѐолох, агуулгыг сонгох боловсруулах, арга хэлбэрийг сонгох, хэрэглэгдэхүүнийг сонгох, боловсруулах хичээлийн үнэлгээ Хичээлийн агуулгын дидактик боловсруулалтын аргууд
· Контекстэд суурилсан хичээл
· Хичээлийн бэлтгэл, зохион байгуулалт
· Ээлжит ба нэгж хичээл, түүнийг төлөвлөх аргууд, хичээлийн төлөвлөгөө, тэдгээрийн загварууд Багшлах арга зүй
· Хичээлийн арга, хэлбэр
· Сурагчдын өмнөх төсөөллийг судлах, өмнөх төсөөллийг хичээлийн арга зүйд тооцох
· Хичээл, түүний онцлог, бүтэц, төрөл, хичээлд тавигдах шаардлага
· Кейсийг хичээлд хэрэглэх
· Сэдэлжүүлэх, түүний үүрэг ач холбогдол, сэдэлжүүлэх аргууд
· Идэвхтэй сургалтын аргууд, түүнийг хичээлд хэрэглэх
· Суралцагчийн өмнөх мэдлэг, сурагчдын гаргадаг алдаа, алдаанаас сэргийлэх арга зам, алдаанаас сургах стратеги,
· Суралцагчдаар мэдлэг бүтээлгэх стратеги
· Хичээлийн судалгааны арга зүй, үе шат, хичээл дээр ажиглалт хийж тэмдэглэл хийх, шинжилгээ хийх арга техник, ажиглалтын хуудас, хичээлийн судалгаа нь багш ажлын байран дээрээ мэргэжил дээшлүүлэх үр бүтээлтэй арга зам болох нь
· Хичээлийн хэрэглэгдэхүүн (багшийн хөтөлбөр, сурах бичиг, төлөвлөгөө, ТӨМ, цахим хэрэглэглэхүүн)
· Хичээлд МХТ-ийг ашиглах, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй Багшийн хийдэг үнэлгээ (Хичээлийн үнэлгээ)
· Хичээлийн үнэлгээний төрөл хэлбэр: багш хөтөлбөрөө үнэлэх, суралцагчийн ахиц амжилтыг үнэлэх, оношилгоо, явцын болон эцсийн үнэлгээ
· Явцын үнэлгээ, явцын үнэлгээ хийх арга техник, эргэх холбоо, явцын ба эцсийн үнэлгээний ялгаа
· Өөрийн үнэлгээ, өөрийн үнэлгээний үүрэг ач холбогдол, өөрийн удирдлагатай суралцахуй
· Үнэлгээ ба блумын таксономи
· Үнэлгээний даалгавар, түүний төрөл, тавил, даалгавар боловсруулах арга зүй Жич: Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын тухайн агуулгын чиглэлд харгалзах хичээлүүдийн хөтөлбөрийг харьцуулан судалж агуулгын чиглэлд тусгасан тул аль нэг сургуулийн багшийн гарын авлагыг санал болгосонгүй
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

больё оо, тэнэг, мангар, болиоч ээ,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)