Музей бол тэр чигтээ Монголын түүх, соёл урлаг, шинжлэх ухаан хэмээн судлаачид хэлдэг. Тэгвэл эх орныхоо арвин их баялаг түүхийг хүүхэд багачуудад таниулах, музейг хүүхдийн ертөнц болгох зорилгоор аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 100 гаруй багш нарын дунд “Музейд суралцахуй” сургалт 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Үндэсний түүхийн музейд боллоо. 

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн Боловсролын газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй уг сургалтын гол зорилго нь музейн боловсролыг ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөртэй уялдуулах билээ.

Тодруулбал, Түүх, Нийгэм, Газарзүй, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Урлаг, Иргэний боловсрол зэрэг хичээлийн хөтөлбөртэй холбож, хүүхэд багачуудад музейн талаарх боловсролыг олгоход чиглэж байна. Энэ сургалтад оролцохоор ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Х.Гүрүнг ирж, “Музейгээр дамжуулан өвийн боловсрол олгох нь” сэдвээр илтгэл тавьж, олон улсын шилдэг туршлага, ололт амжилтаа хуваалцлаа.

Дэлхий нийтэд музейн сургалтыг боловсролын байгууллагатай хамтран явуулж байна.

Манай улсын хувьд ч музейд сургалт, боловсролын танхимууд байгуулагдаж, хүүхдийн танин мэдэхүйн боловсролд чиглэсэн хөтөлбөрт илүү анхаарал хандуулж эхэлж байна. Тухайлбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарлаж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргасан.

Энэ жилийн нээлттэй өдрөөр давхардсан тоогоор 400 гаруй мянган хүн музей үзжээ. Тэдний дийлэнх нь хүүхэд, залуучууд байсан. Иймд хүүхэд багачуудад музейн талаарх боловсрол олгож, эх орныхоо түүх соёлтой музейгээр дамжуулан танилцах боломж бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Цаашид ч энэ мэтчилэн олон сонирхолтой сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргажээ. Сургалтад хамрагдсан боловсролын ажилтан, багш нар үр дүнтэй, өгөөжтэй, сонирхолтой сургалт боллоо гэж дүгнээд, сургалтаас олж мэдсэн зүйлээ сурагчиддаа дамжуулан хүргэх болно гэдгээ хэлсэн юм. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

больё оо, тэнэг, мангар, болиоч ээ,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)