МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ


2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр              Дугаар А/266               Улаанбаатар хот

Жагсаалт шинэчлэн батлах тухай

“Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаалыг эцэг эх, асран хамгаалагч нарт сурталчлах ажлыг зохион байгуулж, 2013-2014 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлэхийг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгосугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Лувсанжамц/-т даалгасугай.

5. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан “Жагсаалт шинэчлэн батлах тухай” Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2004 оны 85 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                        Л.ГАНТӨМӨР

Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн
А/266 дугаар тушаалын хавсралт
Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх
сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт

 №

Хэрэглэг-

дэхүүний

нэр

Чанарын шаардлага

Тоо хэмжээ

Ердийн цэцэрлэг

24 цагийн цэцэрлэг

Бага бүлэг

Дунд бүлэг

Ахлах, бэлтгэл бүлэг

Бага бүлэг

Дунд бүлэг

Ахлах, бэлтгэл бүлэг

Сургалтын хэрэглэгдэхүүн

1

Балын харандаа

Хагас хатуу “НВ”, “В3”, “Н3”, “М2” үзүүрлэдэг байх

“НВ”

В3, Н3, М2

В3, Н3, М2

В3, Н3, М2

2

Будгийн харандаа

Тод, зөөлөн будагддаг байх. Бал нь бүдүүн харандааны урт 8 буюу 15см байх

1 ком

1 ком

1 ком

1 ком

12 өнгө Урт 8 см

12 өнгө

Урт 15 см

12 өнгө Урт 15 см

12 өнгө Урт 15 см

3

Харандаа үзүүрлэгч

Харандаа үзүүрлэх зориулалттай байх

4

Фломастер

Элдэв хурц үнэргүй, хүүхдэд сөрөг нөлөөгүй байх

-

-

1 ком

-

-

1 ком

12 өнгө

12 өнгө

5

Тосон харандаа

(пасел)

Гадуураа хамгаалалт буюу гэртэй, урт 8 буюу 15см, үзүүрлэдэггүй эргэдэггүй, эргэдэг байх

6 өнгө

Урт 8см

6 өнгө

Урт 8см

6 өнгө

Урт 15см

6 өнгө

Урт 8см

6 өнгө

Урт 8см

6 өнгө

Урт 15см

6

Зургийн дэвтэр

Үдээс наалт нь салгаж болохуйц, цаас нь зузаан ус даадаг байх

12 хуудас

20 хуудас

24 хуудас

12 хуудас

20 хуудас

24 хуудас

7

Ватом цаас

Зузаан, гадаргуу нь гөлгөр байх

8

Усан будаг, гуашь

Усан будгийн өнгө тус бүр нь савлагаатай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй байх. Гуашь савлагаатай, хэмжээ нь 12мл байх.

6 өнгө гуашь

6 өнгө гуашь

12 өнгө, усан будаг 2ш гуашь 1ш

6 өнгө гуашь

6 өнгө гуашь

12 өнгө, усан будаг 2ш гуашь 1ш

9

Бийр

Бийр нь хүүхдийн гарт тохирсон. Бийрний үс нь бөөрөнхий болон дөрвөлжин хэлбэртэй, Бийрний үс нь зөөлөн, ширхэг нь нарийн, ишний урт нь 10-15 см байх

Дөрвөлжин №8-10

Бөөрөнхий №3-4, Дөрвөлжин №8-10

Бөөрөнхий №3-4, Дөрвөлжин №8-10

Дөрвөлжин №8-10

Бөө

рөнхий №3-4, Дөрвөлжин №8-10

Бөө

рөнхий №3-4,

Дөрвөл

жин №8-10

10

Өнгийн цаас

А4 буюу 20*28см, 14*20см хэмжээтэй байх.

1ком

2ком

2ком

1ком

2ком

2ком

6 өнгө 14*20см

8-10 өнгө 14*20см

10-12 өнгө 20*28см

6 өнгө 14*20см

8-10 өнгө 14*20см

10-12 өнгө 20*28см

11

Баримлын шавар

Элдэв хурц үнэргүй, өнгө гардаггүй, барьцамтгай чанар сайтай, савлагаатай байх.

1ком

2ком

2ком

1ком

2ком

2ком

4-6 өнгө

4-6 өнгө

8-10 өнгө

4-6 өнгө

4-6 өнгө

8-10 өнгө

12

Хайч

Үзүүр нь мохоо, тагтай хүүхдийн гарт тохирсон байна. Хайчлах урт нь 7-13 см байх.

Урт нь

5-7см

Урт нь

5-7см

Урт нь

11-13см

Урт нь

5-7см

Урт нь

11-13см

Урт нь

11-13см

13

Цавуу

Элдэв хурц үнэргүй, сайн наалддаг байх, 8 буюу 15 грамм байх.

8 грамм

8 грамм

15 грамм

8 грамм

8 грамм

15 грамм

14

Шугам

Үзүүр нь мохоо, хүүхдэд аюулгүй, уян чанартай, урт нь 15-20см, Янз бүрийн хэлбэртэй байх.

-

-

-

-

15

Дэвтэр

(дөрвөлжин элемент)

12 хуудастай, Монгол Улсын стандартад нийцсэн байх.

-

-

Тус бүр 4ш

-

-

Тус бүр 4ш

Ариун цэврийн хэрэглэл

16

Гарын саван

Хүүхдэд зориулсан,

250 мл-ийн савлагаатай байх

       4ш

17

Шүдний сойз

Тухайн хүүхдийн насанд тохирсон, үс нь зөөлөн байх

18

Шүдний оо

Хүүхдэд зориулагдсан, 75мл,

99 граммаас

багагүй байх

19

Ариун цэврийн цаас

MNS 4273:1995

20

Амны цаас (боодол)

Боодол тус бүр 250 ширхэгээр хайрцаглаж савлагдсан байх

21

Саван (хатуу)

Хүүхдийн зориулалттай, хүүхдийн биед харшил өгөхгүй байх

-

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

больё оо, тэнэг, мангар, болиоч ээ,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)